Түншийн программ
Захиалагч тань бэлтгэлтэй ирнэ, та урамшуулал авна
Зураг төслийн компанийн ажилтан, бие даасан архитектор, инженер, хяналтын инженерт зориулсан. Захиалагчдаа TEG-ийг танилцуулахад захиалагч 5% хөнгөлөлт авч, та түүний төлсөн дүнгийн 10%-ийг авна.
Хэрхэн ажилладаг
- Түнш болох хүсэлт гаргана. TEG-ийн Фэйсбүүк пэйжид мессеж бичнэ. Хүсэлтийг шалгаад танд түншийн код болон демо эрх илгээнэ.
- Өөрөө туршина. Демо эрхээр TEG-ийг бүрэн эрхтэйгээр өөрийн утсан дээр ашиглаж, захиалагчдаа үзүүлж тайлбарлана.
- Захиалагч таны кодоор төлнө. Захиалагчийн утсан дээр таны холбоосыг нээж өгнө, эсвэл захиалагч төлөхдөө кодыг оруулна.
- Урамшууллаа авна. Төлбөр баталгаажсанаас хойш 24 цагийн дотор таны данс руу шилжүүлнэ.
Урамшуулал
| Багц | Захиалагч төлнө (−5%) | Таны урамшуулал |
|---|---|---|
| Жижиг | 370,500₮ | 37,050₮ |
| Үндсэн | 940,500₮ | 94,050₮ |
| Том | 3,705,000₮ | 370,500₮ |
Урамшууллыг захиалагчийн бодитоор төлсөн дүнгээс бодно. Нэг захиалагчаас нэг удаа олгоно. Таны танилцуулах захиалагчийн тоо хязгааргүй.
Нөхцөл
Ил тод байдал. Төлбөрийн цонхонд «танилцуулсан түнш урамшуулал авна» гэж захиалагчид харагдана.
Демо эрх зөвхөн таны бүртгэлд ажиллана. Бусдад дамжуулахгүй. Демо эрхээ захиалагчийн барилгад ашиглавал тэр захиалагчаас урамшуулал тооцохгүй. Өөрийн кодоор өөрөө худалдан авахад урамшуулал олгохгүй.
Хориглох зүйл: «зөвшөөрлийг баталгаатай гаргуулна», «комисс заавал хүлээн авна» гэх мэт TEG өгдөггүй амлалт; TEG-ийг төрийн байгууллагатай холбоотой гэж танилцуулах; албан тушаалтанд төлбөр өгч асуудал шийдүүлэх санал; спам мессеж, группийн дүрэм зөрчих. Зөрчил гарвал кодыг хааж, урамшуулал олгохгүй.
Татвар. Хувь хүнд олгох урамшууллаас хуулийн дагуу татвар суутгаж болно.
Өөрчлөлт, цуцлалт. Нөхцөл өөрчлөгдвөл түншүүдэд урьдчилан мэдэгдэнэ, өмнө хийсэн борлуулалтад хуучин нөхцөл үйлчилнэ. Аль ч тал хүссэн үедээ цуцалж болно.
Түнш болох
TEG-ийн Фэйсбүүк пэйжид «Түнш» гэж мессеж бичээрэй. Хэдэн асуултад хариулсны дараа хүсэлтийг тань шалгаж, кодыг илгээнэ.