← Буцах6. Ашиглалтад оруулах

Комиссын олсон дутууг засах

Албан нэр: Зөрчил арилгахХийх: Барилгын компани

Энэ юу вэ?

Комисс дутуу ажил эсвэл зургаас зөрсөн зүйл олбол засуулахаар буцаана. Хамгийн их буцаадаг шалтгаан нь бичиг биш, дуусаагүй ажил: засал, тохижилт, инженерийн систем ажиллахгүй байх.

Та юу хийх вэ?

Барилгын компаниараа засуулна. Зургаас зөрсөн бол тухайн хэсгийн зохиогчийн (архитектор эсвэл инженер) зөвшөөрөлтэй шинэ зураг (гүйцэтгэлийн зураг) шаардлагатай. Дахин шалгах зардлыг та төлнө.

Хэр удах вэ?

Хуулиар 14 ажлын өдөр.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
212-р тогтоол 8.1

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Ашиглах эрхээ авах