← Буцах3. Барих зөвшөөрөл авах

Барих зөвшөөрөл авах

Албан нэр: Барилгын ажлын зөвшөөрөл (БАЗ)Хийх: Барилгын компани · Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар (ХБХСГ)

Энэ юу вэ?

Талбай дээр барилгын ажил эхлүүлэх албан ёсны эрх.

Яагаад хэрэгтэй вэ?

Зөвшөөрөлгүй барьсан барилгыг дараа нь ашиглалтад оруулж чадахгүй.

Та юу хийх вэ?

Хүсэлтийг барилгын компаниараа гаргуулна. Компани хойш тавих нь элбэг тул шахаж шаардан яаравчлуулна. Хуульд байхгүй бичиг нэмж шаардвал «ямар хуулиар?» гэж асуух эрхтэй.

Хэр удах вэ?

Хуулиар 12 ажлын өдөр (сунгавал 17).

Хуулийн үндэслэл (сонирхвол)
ЗМТХ 5.2БТХ 20.3.3БТХ 35.1.6А/32 3.1.3

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Талбайгаа бэлдэж, барилгын байрыг газар дээр тэмдэглэх