← Буцах2. Зургаа зуруулах

Барилгынхаа эскиз зургийг бүрэн гаргуулах

Албан нэр: Эскиз (албан ёсны)Хийх: Архитектор

Энэ юу вэ?

Хотоос авсан бичгийн (АТД) дагуу өмнө бэлдсэн төслийн танилцуулгаа (албан бус эскиз) засна. Эсвэл хотын мэргэжилтний зөвлөмжийн дагуу бүрэн шинэчилнэ. Ингэж гарсан албан ёсны эскизийг хотоор батлуулж авна. Барилга газар дээрээ хаана байрлах, давхрууд ямар зохион байгуулалттай, гаднаас ямар харагдахыг харуулна. Ихэвчлэн доорх 13 хуудастай.

Яагаад хэрэгтэй вэ?

Батлагдсан эскиз цаашдын бүх ажилтай холбоотой. Ялангуяа зураг төсөлтэй холбоотой бүх ажлын эх үүсвэр болно. Хуудас дутвал хот буцаана.

Та юу хийх вэ?

Архитектор хотын бичигт (АТД) заасныг дагаж зурна. Та хуудас бүрийг жагсаалтаар тулгаж шалгаарай. Барилгын байршил, давхрын тоо, зориулалтаас хамаарч хот нэмэлт хуудас шаардаж болно. Энэ тухай архитектороосоо урьдчилан асуугаарай.

Хэр удах вэ?

Хуульд хугацаа заагаагүй, танаас хамаарна.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
БТХ 23.2

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Эскиз зургаа хотоор батлуулах