← Буцах2. Зургаа зуруулах

Ус, цахилгаан, дулаанаа холбох зөвшөөрөл авах

Албан нэр: Техникийн нөхцөлХийх: Дулаан, ус, цахилгаан, холбооны компаниуд · Дулааны сүлжээ (УБДС), Ус сувгийн газар (УСУГ), Цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС), Холбооны компани (МХС)

Энэ юу вэ?

Компани бүр таны барилгыг шугамдаа яаж холбохыг бичгээр өгнө. Тэдний инженерүүд тантай зөвшилцөж хэрэгцээг тааруулж тогтооно.

Яагаад хэрэгтэй вэ?

Нэг нь дутвал зураг дуусахгүй.

Та юу хийх вэ?

6 бичиг баримтаа бэлдээд компани бүрт хүсэлт өгнө. Дулааных хамгийн удаан тул хамгийн түрүүнд тэнд очно.

Хэр удах вэ?

Хуулиар 10 ажлын өдөр. Бодитоор дулааных ихэвчлэн 20–30 хоног болдог.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
БТХ 22.1БТХ 22.2БТХ 22.3–22.4

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Хөрсөө шинжлүүлэх