← Буцах3. Барих зөвшөөрөл авах

Галын аюулгүй байдлаар шалгуулах

Албан нэр: Галын аюулгүй байдлын дүгнэлтХийх: Онцгой байдлын газар · Онцгой байдлын газар (ОБЕГ)

Энэ юу вэ?

Гал гарвал хүмүүс аюулгүй гарах боломжтой эсэхийг зураг дээр нь шалгана.

Та юу хийх вэ?

Мэргэжлийн шалгалтын дүгнэлтээ гаргасны дараа хүсэлт өгнө.

Хэр удах вэ?

Хуулиар ердийн барилга 5, том ба онцгой хийцтэй 10 ажлын өдөр. Бодитоор ихэвчлэн 10 хоногт гардаг.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
ГАБТХ 16–20

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Барих зөвшөөрөл авах