← Буцах3. Барих зөвшөөрөл авах

Эрүүл ахуйн шалгалтаар оруулах

Албан нэр: Эрүүл ахуйн дүгнэлтХийх: Нийслэлийн Эрүүл мэндийн газар · Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Энэ юу вэ?

Барилга хүний эрүүл мэндэд хоргүй эсэхийг зураг дээр нь шалгана (гэрэл, агаар, ус гэх мэт).

Та юу хийх вэ?

6 бичиг баримт авч очно. Мэргэжлийн шалгалттай зэрэг явуулж болно.

Хэр удах вэ?

Хуулиар 7 ажлын өдөр.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
ЭМЯ 10-00/01

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Галын аюулгүй байдлаар шалгуулах